Өмнөговь аймгийн төв номын санд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, академич Д.Төмөртогоогийн нэрэмжит “Шинжлэх ухааны танхим”-ыг  энэ сарын 6-ны өдөр нээлээ.

Домын Төмөртогоо нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат бөгөөд монгол хэлний түүхэн хэл зүй, эртний бичгийн дурсгал, монгол хэлний үгийн сангийн судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны олон бүтээл туурвин, хэл шинжлэлийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн билээ.

Тэрээр өөрийн цогц судалгаан дээрээ тулгуурлан “Монгол хэл шинжлэлийн онол, түүхийн асуудалууд” нэртэй эрдэм шинжилгээний онолын асуудлуудыг гүн гүнзгий харуулсан 549 хуудастай томоохон судалгааны бүтээл болон монгол бичгийн түүхэн эх сурвалж, үгийн бүтэц, түүхэн фонологийн грамматикийн талаар олон үе шатыг хамарсан судалгааны ном, товхимол бичсэн байдаг нь түүний эрдмийн гол үр өгөөж, амжилтуудын үндэс болжээ.  

#Академич Д.Төмөртогоо, #ӨМНӨГОВЬ:,