Венесуэлийн сөрөг хүчний улстөрч Хуан Пабло Гуанипа болон нэрт хуульч Перкинс Роча нарыг шоронгоос сулласан тухай тэдний гэр бүлийнхэн мэдэгдлээ. Хүний эрхийн “Foro Penal” байгууллагын мэдээлснээр, ням гарагт  улс төрийн 30  хоригдол суллагдсан бөгөөд ингэснээр нэгдүгээр сарын 8-наас хойш нийт 383 хоригдлыг чөлөөлөөд буй нь энэ.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Гуанипа болон Роча нар нь Нобелийн энхтайвны шагналт, сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадогийн ойрын хамтрагчид юм. Перкинс Рочаг 2024 оны наймдугаар сард терроризмын хэрэгт буруутган баривчилсан бол Гуанипаг өнгөрсөн оны тавдугаар сард террорист халдлага зохион байгуулсан гэх үндэслэлээр саатуулж хорьжээ. Харин тэд өөрсдөө ч, гэр бүлийнхэн нь ч эдгээр буруутгалыг үгүйсгэсээр ирсэн.

Сөрөг хүчнийхнийг ийнхүү сулласныг Мария Корина Мачадо сайшааж, улс төрийн бүх  хоригдлыг суллахыг уриалсан байна. Харин Венесуэлийн эрх баригчид улс төрийн хоригдол гэж байдаггүй, хоригдсон хүмүүс хууль зөрчсөн хэмээн мэдэгдсээр иржээ.

Эх сурвалж: Reuters 

#Венесуэл,