АН 4/11 мэдээллийн цагаар багш, эмч нарын цалингийн асуудлаарх Засгийн газрын "залилан", Орхон аймагт МАН иргэдийн нийтийн хурлуудыг будилаантуулж, багийн даргын сонгуулийг улс төржүүлж буй зэрэг асуудлаар мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:

-Говийн бүсээс сонгогдсон гишүүний хувьд чуулганы завсарлагаанаар 3862 км-ээр явж 4000 гаруй иргэдтэйгээ уулзаад санал хүсэлтийг нь сонсоод ирлээ. Засгийн газар багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сард цалинг 2.8 сая төгрөг болгож, 2026 оны арваннэгдүгээр сарын 01-нээс 26 хувиар тус, тус нэмэгдүүлэхээ мэдэгдсэн.

Гэвч бодит байдал дээр орон нутагт 34 жил ажилласан багшийн цалингийн нэмэгдэл нь ердөө 177 мянган төгрөг байна. Үүнээс харахад УИХ-аас гарсан бодлого шийдвэр, төсвийн мөнгөний зарцуулалт, гүйцэтгэл дэндүү хангалтгүй байгааг харуулж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:

-Багш нарын цалин анх 1.4 сая төгрөг байсан. Засгийн газар 50 хувиар нэмээд 2.2 сая төгрөг болсон гэж зарласан. Гэтэл өнөөдөр 50 хувиар нэмсэн цалин нь 177 мянган төгрөг л байна. Багш нарын цалинг 50 хувь нэмсэн гэх нэрийдлээр Засгийн газар залилан хийжээ. Хэрэв үнэхээр 50 хувиар нэмсэн бол багш нар 3 сая төгрөгийн цалин авах ёстой байсан.

Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан:

 -Орхон аймагт багийн Засаг дарга, ИНХ-ын даргын сонгуулийн явцад МАН иргэдийн нийтийн хурлыг санаатайгаар үймүүлэх, хаалттай, ил тод бус хурал зохион байгуулах,иргэд олноороо оролцох боломжийг хаах, иргэд нийтээрээ цуглаж хуралдах гэж байхад өөр байршилд, өөр цагт цөөн хүн цуглуулж сонгууль хийсэн мэтээр хуурамч тогтоол, протокол зэргийг үйлдсэн байна.

Эдгээр нь санамсаргүй алдаа биш, харин орон нутгийн удирдлагын нэрийг барьж, МАН-ын улс төрийн ашиг сонирхлыг багийн түвшинд тулган хэрэгжүүлэх гэсэн зохион байгуулалттай үйлдэл мөн.

Ардчилсан Намын Нарийн бичгийн дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн зөвлөх А.Батпүрэв:

 -Багш нарын цалинг нэмсэн гэсэн боловч нэг багш 2.8 сая төгрөгийн цалин авч байна. Үүнийг 2016 оны худалдан авах чадвартай харьцуулахад 1.8 сая төгрөгийн цалин авч байна гэсэн үг. Боловсролын салбарын төсөв жил бүр нэмэгдэж байгаа ч зарцуулалт нь тус салбарын ажилчдад бодитоор очихгүй байна. Багш нарын амьдрал сайжрахгүй байна.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #АН 4/11 мэдээллийн цаг,

давар 202.131.246.86
2026-02-05
энэ багш нар бүр юм хэлүүлэхээ болилоо шүү, та нар өвөл 1 сар гаруй, зун 3 сар амардаг чинь үнэн ш дээ
Хариулах