Олон Улсын Парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны 179 дүгээр хурал Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болж байна.

Тус хурлын эхний өдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 02-нд Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг холбооны Хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогджээ. Энэхүү хороонд хүний эрхийн чиглэлээр мэдлэг, ур чадварыг нь харгалзан сонгодог бөгөөд арван гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Жил бүр дэлхийн олон оронд парламентчид доромжлол, ямар нэгэн дарамт шахалт, зүй бус харилцаанд өртөх, амиа алдах зэрэг аюулд өртдөг бөгөөд хорооноос парламентчдыг хамгаалах чиглэлээр олон улсын парламентын хамтын нийгэмлэгийг дайчлан, үндэсний байгууллагуудтай хамтран ажиллаж, туслалцаа үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар 886 хэрэг дээр ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

#онцолсон, #УИХ-ын гишүүн О.Номинчимэг, #ОУПХ,