Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын санхүүч агсан Жеффри Эпштейнтэй холбоотой шинэ мэдээллүүд гарсны дараа Их Британийн Худалдааны сайд асан Питер Манделсон эх баригч Хөдөлмөрийн намаас гарсан тухай хэвлэлүүд мэдээллээ.
Тэрбээр Эпштейнтэй холбоотой байсан нь өнгөрсөн жил илчлэгдсэний дараа Ерөнхий сайд Стармер Их Британийн АНУ-д суугаа Элчин сайдын албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Манделсон энэ удаад Хөдөлмөрийн намын нэр хүндэд сэв суулгахыг хүсэхгүй байна гэсэн шалтгаанаар намын гишүүнчлэлээсээ татгалзсан байна.
Гэхдээ тэрбээр АНУ-ын Хууль зүйн яамнаас олон нийтэд ил болгосон баримтуудад үндэслэн Британийн хэвлэлүүдэд гарсан, Эпштейн түүнд төлбөр төлсөн гэх мэдэгдлүүдийг худал гэж үзэж байгаа бөгөөд үүнийг шалгаж нягтална гэдгээ онцолжээ.
Манделсон нь 1990-ээд оноос Хөдөлмөрийн намыг хүчирхэгжүүлэх, сонгуульд амжилт гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн, нэр хүндтэй улстөрч юм.
Үүнээс гадна Эпштейнтэй холбоотой шинэ баримтууд дэлгэгдсэний дараа Их Британийн ханхүү Эндрю АНУ-ын Конгрессын хорооны өмнө мэдүүлэг өгөх ёстой гэж Ерөнхий сайд Кир Стармер бямба гарагт мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#Британи,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557