Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

“Кристин” шуурганы улмаас  их хэмжээний хохирол хүлээсэн  иргэд, аж ахуйн нэгжүүдийг сэргээн босгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор 2.5 тэрбум евро буюу  3.0 тэрбум ам.долларын зээл, урамшууллын багцыг Португалын Засгийн газар  баталсан тухай Ерөнхий сайд Луиш Монтенегру мэдэгдлээ.

Эх газрын төв хэсгээр дайрсан “Кристин” шуурганы үеэр салхины хурд цагт 200 км-ээс давж, их хэмжээний бороо орсны улмаас  зургаан хүн амь насаа алдаж, орон сууц, үйлдвэр, дэд бүтэц ихээхэн эвдэрч, хэдэн зуун мянган хэрэглэгч цахилгаангүй болсон гэж эрх баригчид мэдээлжээ.

Монтенегругийн хэлснээр, төрийн өмчит “Banco de Fomento”  банк нь даатгалд хамрагдаагүй, шуурганд өртсөн үйлдвэрүүдийг сэргээн босгох зорилгоор  нэг тэрбум еврогийн зээлийн хөтөлбөр, мөн тэдний яаралтай мөнгөн урсгалын хэрэгцээг хангах 500 сая еврогийн санхүүжилтийн схем эхлүүлэх аж.

Үлдсэн нэг тэрбум еврог даатгалгүй анхан шатны орон сууцуудыг сэргээн босгоход чиглэсэн санхүүжилт өгөх бөгөөд нэг байшинд 10,000 евро хүртэлх зээл олгоно. Үүнээс гадна хүндрэлтэй нөхцөл байдалд орсон, эсвэл орлогоо алдсан иргэдэд нийгмийн даатгалын татаас олгож, нэг хүнд сард 537 евро хүртэл, нэг өрхөд 1,075 евро хүртэл олгохоор тусгажээ.

Луиш Монтенегру  “Бид энэхүү онцгой байдлыг хариуцлагатайгаар даван туулахын тулд бүх нөөц бололцоогоо дайчилж байна. Гэхдээ итгэл найдвараа алдахгүй. бид Португалыг дахин босгоно” хэмээн хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Эх сурвалж: Reuters 

#Португал, #“Кристин” шуурга,