Шинэ төрлийн вакцинуудын ачаар Гана улсад хумхаа өвчнөөс шалтгаалсан хүүхдийн эндэгдэл огцом буурч байна. Олон улсын вакцины тусламжийн “Gavi” болон тус улсын эрүүл мэндийн байгууллагуудын  мэдэгдсэнээр, Африкт жил бүр бараг хагас сая хүүхдийн аминд хүрдэг хумхаа өвчнийг ялах асар их боломж байгааг харуулж байна.

Гана улс шавьж устгах бодис шингээсэн орны тор тараах, урьдчилан сэргийлэх эмчилгээ болон түргэн шуурхай оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломжийг сайжруулах зэрэг арга хэмжээг авч, хумхааг мэдэгдэхүйц бууруулж чадсан юм.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Харин одоо Их Британийн эмийн үйлдвэрлэгч GSK, Оксфордын их сургууль болон Энэтхэгийн хамтарсан “Serum Institute” гарган авсан хоёр вакциныг туршиж байна. Ганагийн дархлаажуулалтын хөтөлбөр хариуцсан доктор Селорм Куцоти  “Хумхаагийн вакцин олон хүүхдийг өвчлөл, эндэгдлээс сэргийлж байна. Энэ бол тоглоомын дүрэм өөрчлөгч” хэмээн ярьжээ.

Одоогоор Африкийн орнуудад хумхаагийн вакцин худалдан авч нийлүүлж буй цорын ганц байгууллага нь “Gavi” бөгөөд  тус  байгууллага ойрын таван жилд уг хөтөлбөрт 800 сая гаруй ам.доллар зарцуулах боломжтой гэж тооцоолж байна. 

Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын  болон бусад чинээлэг орнууд гадаад тусламжаа танаж буй нь  хумхаа хамгийн их гардаг тивд эрсдэл учруулах төлөвтэйг “Gavi” агентлаг анхаарууллаа.

Өөрөөр хэлбэл, санхүүгийн боломжоос шалтгаалан вакцинжуулалтын түвшин буурснаар  19,000 хүн амь насаа  алдах магадлалтай аж. АНУ өмнө нь “Gavi”-ийн томоохон доноруудын нэг байсан бөгөөд 2020–2024 онд нийт 1.3 тэрбум ам.доллар хандивласан юм. Гэвч  Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннеди өнгөрсөн зургаадугаар сард Вашингтон цаашид “Gavi”-д дэмжлэг үзүүлэхгүй гэж мэдэгдсэн билээ. 

Гэхдээ АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний яамны эх сурвалж “АНУ хумхаатай тэмцэхэд олон улсын түншүүдтэй хамтран ажилласаар байна” гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: Reuters 

#АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп,