Индонезийн Баруун Ява мужид болсон газар хөдлөлтийн улмаас 32 хүн сураггүй болжээ. Газар хөдлөлтийн өмнө тус мужид аадар бороо үргэлжлэн орж, хөрс гулгасан нь сураггүй болсон хүмүүсийг эрж хайх, гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлэхэд саад учруулж байна. 

Газар хөдлөлтийн үеэр  20 орчим хүн нас барсан гэж аврах албаныхан мэдээлж байсан бол цаг агаарын улмаас үүссэн нөхцөл, хүндрэлийн улмаас энэ тоо цаашид ч өсөж магадгүй байгаа юм. Индонезийн тэнгисийн цэргийн албаны мэдээлснээр, амь үрэгдэгсдийн олонх нь тус мужид хил хамгаалах сургуулилалт хийж байсан цэргүүд аж. 

Гамшиг болсон газарт одоогоор 800 аврагч, цэргүүд, цагдаагийн албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд ойр орчмын тосгодын 700 гаруй иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлээд буй. 

Эх сурвалж: Reuters

#Газар хөдлөлт, #Индонез,