Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон тус яамны холбогдох албан тушаалтнууд Монгол улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр болон тус яамны албан тушаалтнуудтай Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ улсын хөгжлийн төлөвлөгөөтэй хэрхэн уялдуулж байгаа талаар уулзаж ярилцлаа.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Улсын Их Хурлын дарга Н.Учрал нараас өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлэх, эдийн засагт үзүүлэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгааг онцолж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын бодлого зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Сайд Г.Дамдинням энэ үеэр “Уул уурхайн салбарынхан бид олборлолтоос боловсруулалт руу шилжиж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортын болон татварын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд олон талт бодлогын өөрчлөлтийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Уул уурхайн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 26 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 79 хувийг бүрдүүлж байна. Түүнчлэн манай салбар нь экспортын нийт орлогын 95.4 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74 хувь, нэгдсэн төсвийн орлогын 28.4 хувийг тус тус бүрдүүлж байгаа.
Монгол Улсад 2015-2024 оны хооронд нийт 99.38 их наяд төгрөгийн гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэн бол үүний 80 орчим хувь нь уул уурхайн салбарт ногджээ. Ирэх жилүүдэд уул уурхай, аж үйлдвэрийн бодлогын өөрчлөлт оруулахаар зорьж байгаа бөгөөд “амин сүнс” нь Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт юм.
Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт олон Засгийн газар, олон сайд нарын үед эцэслэж чадахгүй явсаар ирсэн. Энэ удаад бид гол өөрчлөлтүүдээ хийнэ гэсэн зорилго тавьж бэлтгэл ажлаа хангаад байна. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалыг Сангийн сайд, Хуульзүй дотоод хэргийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нарын хамтарсан шийдвэрээр батлагдсан үр дүнтэй урагшилж байна. Энэ долоо хоногт олон нийтийн хэлэлцүүлгийг эхлүүлж байгаа" гэж мэдээллээ.

#Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, #Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр,