БНХАУ Батлан хамгаалах яам өндөр албан тушаалтай, цэргийн дээд түвшний удирдлагуудыг зөрчлийн хэргээр шалгаж эхэлснээ мэдэгдлээ. Тодруулбал, тус улсын тэргүүн Ши Жиньпиний дараах хоёр дахь хүн гэгддэг, Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Жан Юушя болон тус зөвлөлийн Нэгдсэн штабын газрын дарга Лю Жэньли нарыг хууль тогтоомж зөрчсөн, сахилга бат алдсан байж болзошгүй хэмээн шалгаж байна.

Жан Юушя нь Ши Жиньпиний хамгийн ойрын холбоотон гэж тооцогддог байсан бөгөөд түүнийг ийнхүү шалгаж байгаа нь 1966–1976 оны Соёлын хувьсгалаас хойш Цэргийн төв зөвлөлийн бүрэлдэхүүнд байсан генерал шалгалтад орсон хоёр дахь тохиолдол болж байна. 
Ши Жиньпин 2012 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш авлигын эсрэг өргөн хүрээтэй кампанит ажлыг эхлүүлсэн бөгөөд цэргийн салбар энэ ажлын гол бай байсаар ирсэн билээ. Тухайлбал, 2023 онд Ардын чөлөөлөх армийн элит салбар болох Пуужингийн хүчинд шалгалт хийж, тодорхой арга хэмжээнүүд авсан юм. Тэгвэл өнгөрсөн онд Цэргийн төв зөвлөлийг шалгаж, авлигын хэрэгт холбогдон найман ахлах генералыг Коммунист намаас  хөөсөн. 

Шинжээчдийн үзэж байгаагаар, Ши Жиньпин Хятадын зэвсэгт хүчнийг шинэчлэх үйл явцаа үргэлжлүүлж, 2035 он гэхэд үндсэн шинэчлэлийг дуусгах, 2049 он гэхэд дэлхийн жишигт нийцсэн зэвсэгт хүчин болгох зорилгын хүрээнд эдгээр арга хэмжээг авч буй.  
Хятад улс сүүлийн хэдэн арван жилд дайн хийлгүй ирсэн ч Дорнод Хятадын тэнгис, Өмнөд Хятадын тэнгис, мөн өөрийн нутаг дэвсгэр хэмээн үздэг Тайванийн асуудлаар илүү хатуу байр суурь баримталж, өнгөрсөн оны сүүлчээр Тайвань орчимд түүхэн дэх хамгийн том цэргийн сургуулилтаа хийжээ. 

Ташрамд, Ши Жиньпин, Жан Юушя нар хоёулаа Хятадын баруун хойд Шааньси мужийн гаралтай, 1940-өөд оны иргэний дайнд хамт тулалдсан өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд юм. Бээжинд төрсөн Жан Юушя 1968 онд армид элсэж, шат дараалан дэвшсээр 2012 оны сүүлээр, Хятадын армийг орчин үеийн болгох ажил эрчимжих үед Цэргийн төв зөвлөлд багтсан. Тэрбээр 1979 онд Хятад улс Вьетнамын эсрэг явуулсан богино боловч цус асгаруулсан хилийн тулаанд оролцож байсан, нэр хүндтэй генерал юм. 

Эх сурвалж: Reuters 

#Батлан хамгаалах яам, #БНХАУ,