АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Энхийн зөвлөл хэмээх олон улсын санаачилгад Хятадыг нэгдэхийг урьсан тухай Бээжин мэдэгдлээ. Энэхүү санаачилга нь дэлхийн хэмжээнд гарч буй зөрчил мөргөлдөөнийг зохицуулах зорилготой бөгөөд одоогоор АНУ санаачилгад нэгдэх урилгыг хэд хэдэн улсад илгээгээд буй.
Гэвч Вашингтонтой харилцаа нь төдий л сайжраагүй байгаа Бээжин уг урилгыг хүлээн авах, эсэх талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй байгаа юм.
Дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, Трампын энэхүү санаачилга нь НҮБ-ын үүрэг, нөлөөг сулруулах эрсдэлтэй гэж зарим улс болгоомжилж байна.
Тус санаачилгын хүрээнд эхний ээлжинд Газын мөргөлдөөнийг хэлэлцэхээр төлөвлөж буй бөгөөд цаашид бусад зөрчлийг шийдэхийг зорьж байна. Энхийн зөвлөлийг Дональд Трамп насан туршдаа даргалах бөгөөд гишүүн орнуудын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх аж. Гэхдээ нэг тэрбум ам.долларын төлбөр төлсөн тохиолдолд гишүүнчлэлийн хугацаа хязгааргүй байх аж.
Эх сурвалж: Reuters

#Дональд Трамп, #Энхийн зөвлөл,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3555