Гэрэл зургийг MPA.mn

Хоёр эмэгтэйн амийг хөнөөсөн сэжигтнийг Ц.Дагвадоржийг Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаагийн хүү гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа. Тус мэдээдэлтэй холбогдуулан Б.Баярмаа дараах мэдэгдлийг гаргажээ. 

МЭДЭГДЭЛ

           Сүүлийн өдрүүдэд 16 настай охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн жигшүүрт гэмт хэргийн талаарх мэдээллүүд олон нийтийн мэдээллийн сүлжээгээр идэвхтэй тархаж байна. Юуны өмнө тухайн хэргийн хохирогч болон гэр бүл, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье.

Олон нийтийг цочроосон уг хэрэгт хамааралгүй хүмүүсийг зориуд холбогдсон байдлаар худал мэдээлэл бэлтгэн, нийгмийн сүлжээгээр тарааж байгаад гүнээ харамсаж байна.

Тодруулбал, уг хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийг иргэн Б.Баярмаа миний хүү хэмээн илт худал, санаанд оромгүй мэдээллийг олон нийтэд тарааж байгаад туйлын гайхаж, цочирдлоо.

Манай гэр бүл болон хамаатан садан энэхүү гэмт хэрэгт ямар нэгэн байдлаар огт холбоогүй болохыг албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдье.

Олон нийтийг худал мэдээллээр төөрөгдүүлсэн энэхүү үйлдлийг хууль, хяналтын байгууллагад шалгуулж холбогдох арга хэмжээг авах болно.

Багабандийн Баярмаагийн гэр бүл

#мэдэгдэл, #Багабандийн Баярмаа,