ҮСХ-оос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг ҮСХ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Баасан танилцууллаа. 

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 32.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.2 (3.8%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 30.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 386.8 (1.3%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 3.8 (8.7%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 4.0 (18.3%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Монгол Улс 2025 онд нийт 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.0 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс экспорт 15.7 тэрбум ам.доллар, импорт 11.3 тэрбум ам.доллар болж, тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Гэрэл зургийг MPA.mn

#live, #ҮСХ, #Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэл,