Гэрэл зургийг MPA.mn

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний гал түймрийн дуудлага, мэдээллийн тоо нэмэгдэж байна.

Өнгөрсөн хоногт гэхэд ахуйн гал түймрийн 13 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид унтраах ажиллагааг зохион байгууллаа.
Харин он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн /2026.01.19/ байдлаар 195 удаагийн ахуйн гал түймэр бүртгэгдээд байна. Тухайлбал:

Өмнөговь аймаг, Даланзадгад сум 2 дугаар баг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.01.18-ны өдрийн 10:27 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын “Toyota Alphard” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо байшин  байна гэсэн дуудлагыг 2026.01.18-ны өдрийн 14:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 10х15 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2 дугаар давхрын таазны хэсэг шатаж байсныг  ажиллаж  унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 2026.01.19-ний өдрийн 01:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.       

Архангай аймаг, Эрдэнэбулган Наранбулаг багийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.01.19-ний өдрийн 04:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Иймд:

-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх,

-Пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх,

-Цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,

-Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх,

-Шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,

-Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,

-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах,

-Аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах, 

-Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгахыг анхааруулж байна.

#онцолсон, #Гал түймэр, #обег, #Сэрэмжлүүлэг,