Чилийн өмнөд бүс нутагт дэгдсэн ой хээрийн түймрийн улмаас одоогоор 18 хүн амиа алдсан бөгөөд 20,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Габриэль Борич гамшгийн бүсэд онц байдал зарласнаа мэдэгдлээ.
Чилийн Ойн аж ахуйн үндэсний агентлагийн мэдээлснээр, ням гарагийн өглөөний байдлаар улс даяар түймрийн 24 идэвхтэй голомт бүртгэгдээд буй бөгөөд хамгийн том нь нийслэл Сантьягогоос ойролцоогоор 500 км зайд, өмнөд бүсэд байна.
Одоогийн байдлаар өмнөдийн хоёр мужид нийтдээ 8,500 орчим га газар түймэрт өртөж, 250 гаруй байшин сууц сүйджээ.
Албаныхны мэдээлж буйгаар, хүчтэй салхи, өндөр температур нь түймрийн тархалтыг эрчимжүүлж, гал сөнөөгчдийн ажлыг ихээхэн хүндрүүлж байна. Үүний зэрэгцээ Чили төдийгүй хөрш Аргентин улсад ч хэт халж, энэ сарын эхээр Патагони бүсэд ой хээрийн том түймэр дэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters

#ойн түймэр, #Чили,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555