Иран улс аюулгүй байдлын үүднээс агаарын орон зайгаа ихэнх нислэгт хааж, зөвхөн Иран руу зорчих болон Иранаас хөөрөх олон улсын нислэгүүдийг тусгай зөвшөөрлөөр нэвтрүүлэх шийдвэр гаргасан талаар “Flightradar24” вэбсайт мэдээллээ. 

Одоогоор агаарын орон зайг хаасан тодорхой шалтгааныг Ираны тал зарлаагүй ч бүс нутаг дахь геополитикийн хурцадмал байдал, аюулгүй байдлын эрсдэл нэмэгдсэнтэй холбоотой  гэж ажиглагчид үзэж байна. Ийм төрлийн хязгаарлалт нь олон улсын нислэгийн чиглэл, хуваарьт өөрчлөлт оруулж, агаарын тээврийн компаниудад нэмэлт хүндрэл үүсгэх магадлалтайг мөн шинжээчид анхааруулж буй.

“Flightradar24”-ийн мэдээлснээр, одоогийн байдлаар зөвхөн урьдчилан зөвшөөрөл авсан нислэгүүд Ираны агаарын орон зайгаар нэвтрэх боломжтой байгаа бөгөөд нөхцөл байдал цаашид  хэрхэх нь тодорхойгүй байгаа юм. 

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #агаарын тээвэр, #иран,