Австралийн Аделаидад болдог зохиолчдын томоохон наадам энэ жил цуцлагдаж, наадмын тэргүүн ажлаа өгөх шийдвэр гаргалаа. Тус наадмын зохион байгуулагчид палестин гаралтай зохиолчийг оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасныг эсэргүүцсэн 180 уран бүтээлч наадмыг бойкотлосон тул арга хэмжээг ийнхүү цуцалж байна. 

Тодруулбал, саяхан Австралийн Бондай эрэгт болсон халдлагаас үүдэн улс даяар антисемитизм буюу еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй тэмцэхийг уриалж, муж болон холбооны Засгийн холбоотой хуулиудаа чангатгаж буйтай холбогдуулан палестин зохиолч, эрдэмтэн Ранда Абдель-Фаттахийг наадамд урих нь зохимжгүй гэж үзэн ийм шийдвэр гаргажээ. Гэвч энэ үйлдэл нь үг хэлэх, бүтээн туурвих эрх чөлөөг хязгаарласан, мөн палестинчуудын эсрэг илт, ичгэвтэр ялгаварлан гадуурхалт, цензур хэмээн наадмын оролцогчид үзэж байна. Наадмын удирдах зөвлөл “Бондайн халдлагын улмаас амь үрэгдсэн хүмүүсийг хүндэтгэхийг бид зорьсон. Гэвч харамсалтай нь, энэ шийдвэр хүмүүсийг улам хувааж зөрчилдүүллээ” хэмээгээд уучлалт хүссэн мэдэгдэл гаргажээ. 

Зохиолч Абдель-Фаттах ямар нэгэн уучлалыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, “Бондайд болсон халдлагад би ямар ч хамааралгүй, ямар ч палестин хүн хамааралгүй” гэж мэдэгдлээ. 

Эх сурвалж: Reuters 

#Палестин,