Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
1992 оноос эхлэлтэй тус барилдаанд хамгийн анх Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байсан юм. Тэгвэл өнгөрсөн жил дархан аварга Н.Батсуурь түрүүлж, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэж байв. Н.Батсуурь аваргын хувьд энэхүү том барилдаанд хоёр дахиа түрүүлсэн нь энэ юм.
34 жилийн түүхтэй эл барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ дөрвөн удаа түрүүлсэн байна. Тэгвэл улсын цолгүй хоёр бөх түрүүлсэн өдгөөгийн улсын аварга Ч.Санжаадамба, заан М.Лхагвагэрэл нар юм. Тэд 2010, 2019 оны түрүү бөхөөр тодрохдоо цэргийн арслан болон заан цолтой байжээ. Хоёр болон түүнээс дээш түрүүлсэн долоон бөх бий. Тодруулбал, дархан аварга Б.Бат-Эрдэнэ дөрөв, улсын гарди И.Доржсамбуу, дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, арслан Б.Ганбат нар тус бүр хоёр түрүүлжээ.
Тэгвэл өнөөдрийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, заан Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, Б.Батмөнх, Д.Анар, Д.Хүдэрбулга, С.Сүхбаатар тэргүүтэй 128 бөх бүртгүүлжээ. Тодруулбал, улсын цолтой 38 бөх зодоглож байгаагаас арслан 3, заан 6, харцага 9, начин 20 зодоглоно. Түүнчлэн чансаагаараа сумын цолтой 3 бөх энэхүү барилдаанд багтаж барилдах ажээ.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан өндөр чансаатай 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

Гэрэл зургийг MPA.mn
Түрүү, үзүүрт улсын арслан Ц.Бямба-Отгон заан Б.Бат-Өлзийг бусгаж давлаа. Ингэснээр Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат улсын арслан Ц.Бямба-Отгон долоо давснаар энэхүү барилдаанд анх удаа түрүүллээ. Тэрбээр 2025-2026 оны улирлын барилдаанд бөхийн өргөөнд 3 дахь түрүүгээ авч байна.
Тэгвэл улсын заан Б.Бат-Өлзий Ардчилсан шинэ үндсэн хуулийн өдрийн барилдаанд нэг түрүүлж, үзүүрлэн, хоёр удаа их шөвөгт шалгарсан амжилттай боллоо. Харин улсын заан Д.Анар, харцага Б.Зоригтбаатар нар шинэ Үндсэн хуулийн барилдаанд анх удаа их шөвөгт шалгарлаа. Тус барилдааны дунд шөвөгт улсын заан С.Сүхбат, өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл, Ч.Батчулуун, начин Д.Амарсайхан нар үлдэв.
Энэ барилдааны үеэр "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг Булган аймгийн Могод сумын харъяат аймгийн арслан М.Эрхэмбаярт олгосныг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ гардуулав.

Гэрэл зургийг MPA.mn
Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан өндөр чансаатай 128 бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ.
Зургаагийн даваанд улсын арслан Ц.Бямба-Отгон заан Д.Анарыг давхар шуудагнаас хашиж мордоод давснаар энэ барилдаанд ан удаа түрүү, үзүүр булаалдахаар шалгарлаа.
Харин улсын заан Б.Бат-Өлзий харцага Б.Зоригтбаатараар даваагаа ахиулж, 2 дахь удаагаа түрүү, үзүүр булаалдах гэж байна.

Гэрэл зургийг MPA.mn
Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ.
Улсын арслан Ц.Бямба-Отгон, заан Б.Бат-Өлзий, Д.Анар, харцага Б.Зоригтбаатар нар эрэмбээ харуулан, учраа бөхөө илүүрхсэнээр зургаагийн даваанд шалгарч үлдэв.
Энэ даваанд улсын арслан Ц.Бямба-Отгон заан Д.Анарыг амлаж, заан Б.Бат-Өлзий, харцага Б.Зоригтбаатар нарыг тунаалаа.

Гэрэл зургийг MPA.mn
Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөж, тавын даваа эхэллээ. Дөрвийн даваанд улсын заан Д.Анар аймгийн арслан Б.Төмөрбаатарыг дархан хавирах мэхээрээ давснаар шөвгөрлөө. Тэгвэл улсын начин Б.Даваа-Очир өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэлийг тахимдаж дайрахдаа гутлынх нь хоншоор дээр гишгэснээр урагш гишгэж чадалгүй сунаж унав.
Харин уран барилдаант үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар залуу начин Г.Дармаажанцанг мушгиж дайраад даваагаа ахиулснаар шөвгөрлөө. Амаргүй начин Д.Амарсайхан Завханы Б.Чимэдвандан начныг хагалж татсан бол улсын арслан Ц.Бямба-Отгон аймгийн арслан О.Баярбаасанг давхар ачих мэхээр давсан юм.
Энэ даваанд цол, эрэмбээр илүү бөхчүүд нь учраагаа давж эрэмбээ харууллаа.
Улсын заан Б.Бат-Өлзий начин Д.Амарсайхантай 15 удаа таарч барилдахдаа 14 давж, нэг унаж байжээ.

Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ.
Гурвын даваанд улсын цолтой 21 бөх барилдсанаас тав нь өвдөг шороодов.
Тодруулбал, улсын арслан Р.Пүрэвдагва, заан Б.Батмөнх, Д.Хүдэрбулга, харцага О.Мөнх-Эрдэнэ, Э.Даш нар учраа бөхөө дийлсэнгүй. Дөрвийн даваанд бөхчүүд оноолтоор барилдах бөгөөд улсын цолгүй дөрвөн бөх энэ даваанд шалгарлаа. Түүнчлэн улсын арслан нэг, заан гурав, харцага нэг, начин долоо үлдэв. Дүйзийг сонирхоно уу.

Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан чансаа өндөр бөхийн уламжлалт барилдааны хоёрын даваа өндөрлөж, гурван даваа эхэллээ.
Хоёрын даваанд улсын арслан Э.Оюунболд, харцага Т.Баасанхүү, Г.Бадрах, Э.Ууганбаяр, начин Д.Цэрэнтогтох, Б.Лхагвадорж, Э.Энх-Амгалан, О.Түмэн нар өвдөг шороодов. Ингэснээр гурвын даваанд улсын цолтой 21, аймгийн цолтой 11 бөх үлдлээ.
Энэ даваанд улсын арслан Ц.Бямба-Отгон Дорнод аймгийн арслан Б.Батдоржийг, улсын арслан Р.Пүрэвдагва Баян-Өлгий аймгийн арслан Б.Төмөрбаатарыг амлалаа. Зүүн талыг магнайлах улсын арслан Ц.Бямба-Отгоны цолыг улсын засуул А.Хатанбаатар дуудсан юм. Харин баруун талын магнай улсын арслан Р.Пүрэвдагвын цолыг улсын засуул Л.Эрдэнэболд дуудсанаар гурвын даваа эхэлж байна.

Гэрэл зургийг MPA.mn
Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ.
Нэгийн даваанд заан Н.Жаргалбаяр, харцага А.Цацабшир, Ц.Мөнхбаяр, Ш.Пүрэвгарьд тэргүүтэй улсын цолтой найман бөх өвдөг шороодов.
Тэгвэл хоёрын даваанд улсын арслан Э.Оюунболдтой аймгийн Д.Сумъяабазар, Ц.Бямба-Отгонтой аймгийн харцага Б.Ренчинжүгдэр, Р.Пүрэвдагватай Г.Гантулга оноолт таарлаа.

Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.
Нэгийн даваанд улсын арслан Э.Оюунболдтой сумын заан Д.Нямдаваатай, Ц.Бямба-Отгон Г.Мөнтулгатай, Р.Пүрэвдагва Д.Мөнхтулгатай оноолт таарав.
Өнөөдрийн барилдааныг дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, П.Бүрэнтөгс, арслан Э.Батмагнай, Б.Орхонбаяр, заан Б.Пүрэвсайхан, Б.Серик, начин Л.Энхсаруул, аймгийн хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар, аймгийн хурц арслан Д.Алтанцоож тэргүүтэй шилдгүүд өнжиж байна.

#онцолсон, #livetext, #Үндсэн хуулийн өдөрт, #Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаан,