АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай бизнесийн харилцаатай аливаа улс Вашингтонтой хийж буй бүх худалдаандаа 25 хувийн татвар төлнө гэж  мэдэгдэв. Тэрбээр “Энэ шийдвэр эцсийнх бөгөөд өөрчлөгдөхгүй” гэж онцолсон ч шийдвэрийн дэлгэрэнгүй, эрх зүйн үндэслэлийг танилцуулсангүй. Ираны гол экспортын түнш нь Хятад, Арабын Нэгдсэн Эмират, Энэтхэг бөгөөд нэн тэргүүнд тэдэнд энэ тариф хамаарах нь. Мөн Дэлхийн банкны  мэдээллээр,  Иран  2022 онд 147 улстай худалдаа хийсэн байна. 

Энэ сацуу Иранд эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилсээр байгаа бөгөөд АНУ тус улсын эрх баригчдад арга хэмжээ авах боломжтой хэмээн анхааруулж байна. 
Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд АНУ-ын таагүй харилцаатай, эсвэл Вашингтоны үзэж буйгаар шударга бус худалдааны бодлого явуулж буй орнуудад тариф ногдуулах, сүрдүүлэх аргыг  ашигласаар ирсэн. Гэвч түүний худалдааны бодлого АНУ-ын Дээд шүүхэд маргаан дагуулж, одоогийн тарифуудын ихэнхийг хүчингүй болгох, эсэхийг хэлэлцэж байна.

Эх сурвалж: Reuters 

#Дональд Трамп,