Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнд хариу арга хэмжээ авч магадгүй хэмээн мэдэгдлээ. Тэрбээр “Цэргийн хүчийг харгалзаж, сонголтуудыг авч үзэж байна” гэж онцолсон бөгөөд боломжит арга хэмжээний дунд цэргийн цохилт, кибер ажиллагаа, хориг арга хэмжээг өргөжүүлэх, эсэргүүцлийн бүлгүүдийг дэмжих зэрэг багтжээ. Түүнчлэн Трамп олон нийтийн сүлжээнд “Иран эрх чөлөөгөө эрэлхийлж байна, АНУ туслахад бэлэн” гэж бичсэн байна. 

Үүний сацуу 1979 оны Исламын хувьсгалын дараа Ираныг удирдаж ирсэн эрх баригчдын хувьд эсэргүүцлийн энэ хөдөлгөөн хамгийн том сорилт болж байгааг ажиглагчид онцолж буй юм. Харин Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи “Бид дайн хийхэд бэлэн. Бас хэлэлцэхэд ч бэлэн” хэмээн даваа гарагт мэдэгдэлдээ дурджээ. 
Одоогоор тус улсад 500 гаруй хүн амиа алдаж, 10,600 гаруй хүн баривчлагдсан гэж хүний эрхийн байгууллагууд мэдэгдэж буй. Үймээн, хөдөлгөөний зэрэгцээ Иранд интернэт холболтыг хааж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хязгаарлаж эхэлсэн юм. 

Эх сурвалж: Reuters 

#иран, #АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп,