Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Мьянмарын мусульман цөөнх болох рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэх хэргийг НҮБ-ын дээд шүүх буюу Олон улсын шүүхэд хэлэлцэж эхлэх нь.
Олон улсын шүүх сүүлийн арван жилд анх удаа геноцид буюу аймаглан устгасан хэргийг бүрэн хэмжээгээр хэлэлцэж буй нь энэ юм. Үүнтэй холбоотойгоор Газын дайны асуудлыг ч хэлэлцэж магадгүй байна. Харин Мьянмарын эрх баригчид геноцид үйлдсэн гэх буруутгалыг үргэлж няцаасаар ирсэн.
“Энэ хэргийг хэлэлцсэнээр геноцидын тодорхойлолт, түүнийг хэрхэн нотлох, мөн зөрчлийг яаж засаж залруулах талаар чухал жишиг тогтоох магадлалтай” гэж НҮБ-ын Мьянмарын асуудлаарх Хараат бус мөрдөн шалгах хороог тэргүүлэгч Николас Кумжиан онцолжээ.
Мьянмарын зэвсэгт хүчин 2017 онд цэргийн ажиллагаа явуулж, 730,000 рохинжаг орон гэрээс нь хөөн, хөрш Бангладеш руу дүрвүүлэхэд хүргэсэн гэх баримт бий. Мөн энэ хугацаанд рохинжа нар аллага, хүчин, галдан шатаах үйлдлүүдийн золиос болж, эрх нь ноцтойгоор зөрчигдсөн тухай хүний эрхийн байгууллагууд мэдээлсээр байна. НҮБ-ын баримт тогтоох комисс үүнийг “геноцидын шинжтэй үйлдлүүд” гэж дүгнэсэн бол Мьянмарын эрх баригчид цэргийн ажиллагааг мусульман зэвсэгт бүлэглэлийн халдлагад хариу өгсөн хууль ёсны, терроризмын эсрэг ажиллагаа байсан гэж тайлбарлаж байгаа юм.
Гурван долоо хоног үргэлжлэх энэ хэлэлцүүлэг нь рохинжа хохирогчид анх удаа олон улсын шүүхэд дуу хоолойгоо хүргэх тохиолдол болох ч хувийн нууцыг хамгаалах үүднээс хуралдаанууд олон нийт, хэвлэл мэдээлэлд хаалттай явагдах аж.
Эх сурвалж: Reuters

#Мьянмар,