Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нигери улсад Христийн шашинтнууд амиа алдсаар байвал цохилт өгч болзошгүй хэмээн “New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Өмнө нь Нигерийн Засгийн газрын хүсэлтээр тус улсын баруун хойд хэсэгт үйл ажиллагаа явуулсаар буй хэт даврагч  “Исламын улс” бүлэглэлд цохилт өгсөн хэмээн мэдээлж байсан юм. Тэгвэл цаашид Христийн шашинтнууд хавчигдаж хохирсоор байвал дахин ийм арга хэмжээ авах боломжтой хэмээн Дональд Трамп мэдэгджээ. 

Гэвч өмнөх цохилтыг Нигерийн эрх баригчид ямар нэгэн шашинтай холбоогүй, харин террористуудын эсрэг чиглэсэн хамтарсан ажиллагаа байсан гэж тайлбарлаад буй. 
Өдгөө 230 гаруй сая хүн амтай Нигерийн өмнөд хэсэгт Христийн шашинтнууд, хойд хэсэгт голдуу исламын шашинтнууд амьдардаг. Сүүлийн жилүүдэд умард бүс нутагт террорист бүлэглэлүүд халдлага үйлдэх, хүн хулгайлах тохиолдол олширсоор байна. Гэхдээ Нигерийн эрх баригчдын Христийн шашинтнуудыг хавчиж байна гэсэн байр суурийг эрс няцаасаар ирсэн. 

Энэ удаад ч Засгийн газар зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг АНУ-тай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн ч Христийн шашинтнууд аюулд өртөж байна гэх мэдээллийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ онцолсон юм. 

Эх сурвалж: Reuters 

#Нигери, #АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп,