Үндэсний аудитын газраас 2026 онд “Улаанбаатар хотын дулаан хангамжийн бэлэн байдал, хэрэглэгчдийг дулаанаар хангах, түгээх үйл ажиллагаа”-нд гүйцэтгэлийн аудит хийх тул тус сэдвийн хүрээнд иргэд, олон нийтэд тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал авч байна. Аудитын зорилго нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн бэлэн байдал, хэрэглэгчдэд дулаан нийлүүлэх, түгээх үйл ажиллагааны хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, сайжруулах шаардлагатай асуудлаар санал, зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлэхэд чиглэнэ.

Иймд аудитын төлөвлөлтийн өмнөх үе шатанд иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог хангах, бодит нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилгоор нээлттэй санал, хүсэлт хүлээн авч байгаа тул санал, хүсэлт, болон тулгамдаж буй асуудлаа tumurbaatart@audit.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлж, төрийн аудитын тодорхой үе шатанд идэвхтэй хамтран ажиллахыг Танаас хүсье.

Ирүүлсэн санал, хүсэлт, мэдээллийн эх сурвалжийн нууцлалыг чанд хадгалж, холбогдох хууль, журмын хүрээнд зөвхөн гүйцэтгэлийн аудитад ашиглах болно.

Эх сурвалж:Үндэсний аудитын газар

#Үндэсний аудитын газар, #дулаан хангамжийн талаарх санал хүсэлт,