Асаасан хучлагатай автомашин дотор суусны улмаас 2 иргэн амь насаа алдсан байж болзошгүй дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна.
Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 06-ны өдөр “2 хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Урьдчилсан байдлаар иргэд хашаан дотроо хучлагатай байсан тээврийн хэрэгслээ асааж, дотор нь сууж байхдаа угаартсан байдалтай нас барсан нөхцөл байдал тогтоогдоод байна.

Гэрэл зургийг MPA.mn
Иргэд өвлийн улиралд автомашинаа хучлагатай байх үед асааж машин дотор удаан хугацаанд агаар сэлгэхгүй битүү орчинд суух нь хүчилтөрөгчийн дутагдал үүсэх, угаарын хийд хордох, амь насанд аюул учруулах эрсдэлтэй тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

#Сэрэмжлүүлэг, #ЦЕГ, #угаар,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3555