Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Израилын Иерусалим хотод цэргийн албанд татахыг эсэргүүцсэн радикал еврейчүүд жагсаал хийлээ. Энэ жагсаалын үеэр нэг этгээд автобусаар жагсагчдыг дайрсны улмаас өсвөр насны хүү амь насаа алдсан байна. Израилын цагдаагийн байгууллагын мэдээлснээр, автобус жолоодож явсан этгээдийг саатуулан шалгаж эхэлжээ.

Иргэд цэргийн  алба заавал хаах ёстой эсэх, мөн ямар хүмүүс уг үүргээс чөлөөлөгдөх ёстой талаарх маргаан Израилын нийгэмд олон жилийн турш хурцадмал байсаар ирсэн бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд энэ нь улам даамжраад буй.

Хэт шашинлаг буюу радикал еврей шашны сургуулийн оюутнууд удаан хугацаанд цэргийн албанаас чөлөөлөгдөж ирснийг  израилчууд шударга бус гэж шүүмжилдэг. Учир нь цэргийн албанд татагддаг ихэнх иргэд аюул, ачааллыг үүрч байхад, тодорхой бүлэг үүнээс чөлөөлөгдөж буйг олон нийт эсэргүүцэж байгаа юм. Харин хэт шашинлаг еврейчүүдийн зүгээс цэргийн алба нь тэдний шашны үнэт зүйл, амьдралын хэв маягт нөлөөлж болзошгүй гэж үздэг. Үүнээс улбаалсан эсэргүүцлийн жагсаал Иерусалимд болж, ийнхүү эмгэнэлт явдал гарчээ.
Израилын эрх баригчид ч, радикал еврейчүүдийн төлөөлөл ч энэ асуудлаар одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. 

Ташрамд, сүүлийн хоёр жилийн хугацаанд  Газын зурвас, Ливан, Сири, Йемен болон Ираны мөргөлдөөний улмаас Израилын цэргүүд их хэмжээний  хохирол амссаар байна.

Эх сурвалж: Reuters 

#Жагсаал, #Израил, #Иерусалим, #еврейчүүдийн жагсаал,