Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, Нобелийн Энх тайвны шагналт Мария Корина Мачадо ярилцлага өглөө. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай 2025 оны аравдугаар сараас хойш холбоо бариагүй гэдгээ ярилцлагадаа онцолсон байна.
Тэрбээр дарангуйллын эсрэг тэмцсэн хэмээн үнэлэгдэж, Нобелийн шагнал хүртэх үедээ Дональд Трамптай утсаар ярьсан гэж мөн дурджээ.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн хамгийн хүчтэй өрсөлдөгч хэмээгддэг Мачадо өнгөрсөн сард Венесуэлээс гарч Норвегид шагналаа гардан авсан бөгөөд одоогоор эх орондоо буцаагүй байгаа юм. АНУ Венесуэлд цэргийн ажиллагаа явуулж, Мадурог баривчилснаас хойш тэрбээр анх удаа ийнхүү “ам нээж” байна.
Үүний зэрэгцээ Венесуэлийн дэд ерөнхийлөгч, Газрын тосны сайд Делси Родригес Төрийн тэргүүний үүргийг түр гүйцэтгэж буй. Сөрөг хүчний удирдагч Мачадотой хамтран ажиллах боломжийн талаар Дональд Трамп “Түүнд дотоодын дэмжлэг ч, хүндлэл ч байхгүй” гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters

#Венесуэл, #Мария Корина Мачадо,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3555