Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мёнийг Бээжинд хүлээн авахаа мэдэгдлээ. Сүүлийн саруудад Токио болон Тайваньтай харилцаа нь хурцдаад буй Бээжин бүс нутагтаа нөлөөгөө бэхжүүлэхээр Сөүлд ийнхүү “найр тавьж” байна гэж уг айлчлалыг ажиглагчид үзэж буй.
Хоёр улсын удирдагч нар сүүлийн гурван сарын хугацаанд ойр ойрхон төрийн айчлал хийж байгаа бөгөөд цаашид эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх сонирхолтой байгаа аж. Энэхүү айлчлалын үеэр талууд эрдэс баялаг, бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээ нэмэгдүүлэх, ногоон үйлдвэрлэл, хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологийн салбарт хамтран ажиллах, мөн Хятадын “Huawei” компаниас “Ascend 950 AI” чипийг Солонгосын зах зээлд нэвтрүүлэх боломжийг хэлэлцэх төлөвтэй. Үүнээс гадна, K-pop контентод тавьсан Хятадын хоригийн асуудлыг ч хөндөх аж.
Ташрамд, Ли Жэ Мён тун удахгүй Японд айлчлах гэж буйг ч ажиглагчид дурдаж байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557