Индонезийн Сулавеси арлын Манадо хот дахь өндөр настны асрамжийн газарт гал гарсны улмаас  16 хүн амиа алдсан тухай орон нутгийн эх сурвалжууд мэдээлжээ. “Werdha Damai” нэртэй энэхүү асрамжийн газарт гарсан галыг ням гарагийн орой бүрэн унтраасан бөгөөд түймрийн шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байна. 

Галд өртөж нас барсан, гэмтэж бэртсэн хүмүүсийн олонх нь өндөр настнууд аж. Түлэгдэж гэмтсэн гурван хүнд эмчилгээ хийж байгааг  хотын эмнэлгийнхэн мэдээлжээ. 
Галын улмаас учирсан хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна. 

Эх сурвалж:Reuters

#Гал түймэр, #Индонез,