Мексикийн өмнөд Оахака мужид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч осолдсоны улмаас хамгийн багадаа 13 хүн амь үрэгдэж, 98 хүн бэртсэн талаар тус улсын эрх баригчид мэдээллээ.
Мексикийн Тэнгисийн цэргийн яамны мэдээлснээр, Низанда суурингийн ойролцоо осолдсон уг галт тэрэгт багийн есөн гишүүн, 241 зорчигч буюу нийт 250 хүн зорчиж явсан бөгөөд тэдний 98 нь гэмтэж, 36 нь эмнэлгийн тусламж авч байгаа ажээ.

Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум амиа алдсан иргэдийн ар гэрт дэмжлэг үзүүлэхээр төрийн өндөр албан тушаалтнуудыг ослын газарт илгээсэн гэж мэдэгдсэн.
Оахака мужийн захирагч Саломон Хара Крус ослын улмаас амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, мужийн захиргаа холбооны байгууллагуудтай хамтран хохирогчдод тусламж үзүүлж байгааг онцолсон байна. Харин Мексикийн Ерөнхий прокурорын газар уг ослын шалтгааныг тогтоохоор албан ёсны мөрдөн шалгалт эхлүүлснийг Ерөнхий прокурор Эрнестина Годой Рамос мэдэгдлээ.

Эх сурвалж: Reuters

#галт тэрэгний осол, #Мексик,