Хууль зүй, дотоод хэргийн яамны  Жендэрийн салбар зөвлөлийн хуралдаан өнөөдөр (2025.12.25) тус яаманд боллоо. Уг хуралдаанаар Жендэрийн салбар зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг хэлэлцсэнээс гадна 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлав.  

Тус төлөвлөгөөний хүрээнд хууль зүй, дотоод хэргийн салбарын хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний тогтолцоог бэхжүүлж, хохирогчид үзүүлэх үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хууль сахиулах салбарт жендэрийн эрх тэгш боломжийг дэмжсэн эмэгтэйчүүдийн оролцооны чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн зорилт, бодлогыг илүү үр дүнтэй, хүртээмжтэй хэрэгжүүлэх зорилтууд тусгагдсан байна. 

Хууль зүй, дотоод хэргийн салбарт жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар 2025 онд дөрвөн зорилтын хүрээнд 39 ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь бүрэн хэрэгжсэн байна. Тухайлбал, хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах стратеги, стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө /2026-2029/-г батлуулсан бол Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг гурван багц судалгаанд суурилан хийлгэжээ.  

Мөн Жендэрийн үндэсний хорооноос “Иргэд, олон нийтэд зориулсан жендэрийн цахим тест”-ийг боловсруулсны хүрээнд 2025 онд салбарын нийт 17976 ажилтан, албан хаагчдыг хамруулсан байна. 
Хууль зүй, дотоод хэргийн яамны Жендэрийн салбар зөвлөлийн энэ удаагийн хуралдааныг тус зөвлөлийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар удирдан явууллаа.

#ХЗДХЯ, #Жендэрийн салбар зөвлөлийн хуралдаан,