Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Чикаго орчимд Үндэсний гвардын цэргүүдийг байршуулах Дональд Трампын шийдвэрийг АНУ-ын Дээд шүүх зөвшөөрсөнгүй. Ардчилсан намын удирдлагатай муж, хотод ийнхүү цэрэг байршуулж байгаа нь өрсөлдөгчдөө дарах, иргэдийн эсэргүүцлийг хүчээр намжаах оролдлого хэмээн сөрөг хүчнийхэн үзэж байгаа юм.
Иллинойс мужийн албан тушаалтнууд болон орон нутгийн удирдлагын гаргасан нэхэмжлэлийн дагуу Үндэсний гвардын цэргийг олноор нь байршуулахыг хориглосон анхан шатны шүүгчийн шийдвэрийг Дээд шүүх ийнхүү хүчинтэй хэвээр үлдээлээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Абигейл Жэксон “Цагаачлалын хуулиудыг чанд мөрдөж, хүчирхийлэл гарахаас сэргийлнэ хэмээн Ерөнхийлөгч Америкийн ард түмэнд амласан” гэж онцлов.
Харин Иллинойс мужийн захирагч Жей Би Притцкер “Трампын Засгийн газар эрх мэдлээ байнга хэтрүүлдэгийг хязгаарлах, авторитар дэглэм рүү чиглэсэн алхмыг нь зогсоох шийдвэр гарлаа” гэж тодорхойлов.
Трамп өмнө нь Лос-Анжелес, Мемфис, Вашингтон хотод цэрэг байршуулсны дараа АНУ-ын гурав дахь том хот болох Чикаго, мөн Орегон мужийн Портланд хот руу Үндэсний гвардын алба хаагчдыг илгээх тушаал өгсөн юм.
Эх сурвалж: Reuters

#Чикаго, #Үндэсний гвард,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3559