Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Хятад улс шинээр байгуулсан пуужингийн цогцолбор гурван бүсдээ тив алгасах баллистик пуужингуудыг олноор байршуулсан байх өндөр магадлалтайг Пентагон онцолж байна. АНУ-ын Батлан хамгаалах яамны онцолж буйгаар, Бээжин зэвсэг хураах, зэвсгийн хяналтын хэлэлцээнд оролцох сонирхолгүй хэвээр байгаа аж.

Чикаго хотод төвтэй “Atomic Scientists” байгууллагын мэдээлснээр, Хятад цөмийн зэвсэгт орнууд дундаас зэвсгийн нөөцөө хамгийн хурдтай тэлж, шинэчилж буй улс. Гэсэн ч  Бээжин зэвсгийн хүчээ нэмж, зузаатгаж байна гэсэн тайлан, мэдээллүүдийг тэд санаатайгаар төөрөгдүүлэх, гутаан доромжлох оролдлого хэмээн няцааж ирсэн гэж эх сурвалж онцолжээ.

Пентагоны тайланд тэмдэглэснээр, Хятад Улс Монголын хилтэй ойролцоо байрлах бүс нутагт байгуулсан пуужингийн силос буюу цогцолборуудад  хатуу түлшээр ажилладаг,  “DF-31” загварын тив алгасах баллистик пуужин 100 гаруй ширхгийг байршуулсан байх магадлалтай аж. Пентагон өмнө нь эдгээр цогцолборын байршлыг мэдээлж байсан ч яг хэдэн пуужин байршуулсныг анх удаа дурдсан нь энэ юм.

АНУ дахь Хятадын Элчин сайдын яамны мэдэгдэл “Хятад улс цөмийн зэвсгийн батлан хамгаалах стратеги баримталж, үндэсний аюулгүй байдлаа хангахад шаардлагатай хамгийн доод түвшинд цөмийн хүчээ барьж ирсэн бөгөөд туршилт хийхгүй байх амлалтаа баримталж байгаа” гэжээ.

Шинээр байршуулсан байж болзошгүй пуужингууд ямар байг онилох талаар тайланд харин дурдаагүй байна. Мөн 2024 оны байдлаар, Хятадын цөмийн хошууны нөөц 600 орчим хэвээр байгааг онцолжээ. 
Түүнчлэн Пентагоны энэхүү тайланд “Хятад улс 2027 оны эцэс гэхэд Тайванийн эсрэг дайн хийж, ялалт байгуулах чадвартай болно гэж үзэж байна” гэж тэмдэглэсэн байна. 

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #Пентагон, #хятад улс,