Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Венесуэлийн газрын тос тээвэрлэгч танкеруудад хориг тавьж, саатуулах АНУ-ын шийдвэрийг Бээжин дарамт, гэж шүүмжилж, Венесуэлийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Венесуэлийн Гадаад хэргийн сайд Иванд Гилтэй утсаар ярьж “Хятад Улс аливаа хэлбэрийн нэг талын дарамтыг эсэргүүцэж, улс орнууд тусгаар тогтнол, нэр хүндээ хамгаалахыг дэмжинэ” гэж мэдэгджээ. 

Венесуэлээс гарч буй болон тус улс руу орж буй, хоригт орсон бүх танкеруудад бүрэн хаалт тавихыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн эхээр тушаасан бөгөөд үүнтэй зэрэгцэн бүс нутагт цэрэг, тэнгисийн хөлгүүдээ нэмэгдүүлжээ. АНУ энэ шийдвэрээ терроризм, хар тамхи болон хүний наймаатай тэмцэх зорилгоор Венесуэлийн нефтийг хязгаарлаж байна гэж тайлбарласан бол Николас Мадуро улсынх нь асар их нефтийн нөөцийг Вашингтон сонирхож, түүнийг түлхэн унагаахыг оролдож байна хэмээн буруутгаж байна. 

Хятад бол Венесуэлийн нефтийн хамгийн том худалдан авагч бөгөөд нийт импортынх ойролцоогоор дөрвөн хувийг эзэлдэг. Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар, Хятад Венесуэлийг улс төрийн хувьд дэмжиж байгаа ч АНУ-тай харилцаагаа улам хурцатгахгүйн тулд эдийн засаг, цэргийн тусламжид болгоомжтой хандах бололтой. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш талуудыг хурцадмал байдлыг намжааж, олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрмийг хүндэтгэхийг уриалсан бол Мексик, Бразилын удирдагчид мөн хэлэлцээ хийхийг дэмжиж байна. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Венесуэлийн Засгийн газрыг гадаад дарамтад өртөж буй нөхцөлд дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Reuters 

#ХЯтад, #Венесуэл,