Өнөөдөр буюу 11 нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэх, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
Хүйтний эрч чангарч зарим аймгуудад өвөлжилт хүндэрч эхэлсэнтэй холбоотой Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Улсын Онцгой комиссын шуурхай хуралдаан зарлаж 21 аймгийн удирдлага, холбогдох албаны хүмүүстэй цахим хурал хийн үүрэг чиглэл өглөө. Хуралдаанаар өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох хуваарь гаргаж, бэлтгэл ажлыг хангаж байгааг мэдээллээ.
Хурлын эхэнд Шадар сайд ихэнх аймаг гамшгийн эрсдэлийг бууруулах зардлыг орон нутгийн төсөвт тусгасныг сайшаан, өвөлжилт хүндрэх шинжтэй аймгуудад 1 дүгээр сарын 10–20-ны хооронд газар дээр нь ажиллах төлөвлөгөөтэй байна гэв. Мөн өнгөрсөн өдрүүдэд улсын нөөцөөс 47 суманд түлш шатахуун илгээх ажлыг хийснээр, Баруун бүсийн аймгуудын түлш, шатахууны нийлүүлэлт хэвийн болсныг хэллээ. Харин бусад аймгууд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай холбогдон шаардлагатай зохицуулалт хийхийг үүрэг болгосон юм.
Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Л.Оюунжаргал: Энэ өвөл зүүн аймгуудын нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу, баруун аймгуудын хойд хэсгээр мөн ахиу хур тунадастай, бусад нутгаар ОЖД-ын орчим гэх урьдчилсан төлөвтэй бөгөөд дунд болон их эрсдэлтэй бүс нутагт зудын эрсдэл нэмэгдэх хандлагатай байгааг тэмдэглэв.
Хурлын төгсгөлд Шадар сайд аймгуудын засаг дарга нарт цаг уурын байгууллагын аюулт үзэгдлийн сэрэмжлүүлгийг иргэдэд шуурхай хүргэж, шаардлагатай тохиолдолд авто замын хөдөлгөөнийг хязгаарлан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, отор нүүдлийн зохион байгуулалт, малчдын судалгааг нарийвчлан тодотгож, мэдээллийн нэгдсэн ойлголтыг ханган ажиллахын зэрэгцээ:
- Малчдад төрийн үйлчилгээг хүндрэлгүй хүргэх,
- Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
- Сурагчдын хичээлийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах,
- Цасан шуурга, аюулт үзэгдлийн үед хариу арга хэмжээний төлөвлөлт, техник хүн хүчний бэлэн байдлыг хангах,
- Зудын эрсдэлийг бодитоор үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх,
- Малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, шатахууны тээвэрлэлтийг жигдрүүлж нөөцийг тасралтгүй хангах үүргийг өглөө.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГААС 2025-2026 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ ӨГӨХ ҮҮРЭГ
1. Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг иргэдэд тогтмол шуурхай хүргэх, шаардлагатай тохиолдолд авто замын хөдөлгөөнийг хязгаарлах, товчоодод анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх гэх мэтээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх, /нийт аймгууд/
2. Отор нүүдлийн зохион байгуулалт, шилжилт хөдөлгөөний талаарх мэдээ, мэдээллийг нарийвчлан гаргах, малчдын судалгааг тухай бүр тодотгох, иргэд, малчид, орон нутгийн захиргааны байгууллагуудын дунд отортой холбоотой үл ойлгоцол үүсэхээс урьдчилан сэргийлж нэгдсэн ойлголт мэдээлэл өгөх,
3. Малдад эрүүл мэнд, нийгмийн халамж болон бусад төрийн үйлчилгээг шуурхай хүндрэлгүй хүргэхэд салбарын яамдтай хамтран тусгайлан анхаарч ажиллах, /нийт аймгууд/
4. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралтын үеэр бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малд явуулахгүй байх тухай анхааруулга тогтмол хүргэх, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндрэх үед сумдын ерөнхий боловсролын сургуулиудын хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, хүүхэд хамгааллын чиглэлээр оновчтой зохион байгуулалтын арга хэмжээг орон нутгийн онцлогт тохируулан авч хэрэгжүүлэх /нийт аймгууд/
5. Цас, шуурга, хэт хүйтрэлтээс үүссэн хүндрэлтэй нөхцөл байдалд хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах төлөвлөлтөд тодотгол хийх, удирдлага зохицуулалтаар хангах, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулах /нийт аймгууд/
6. Зудын үед ажиллах томилгоот хүн хүч, техник хэрэгслийг тодотгох, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, шаардлагатай шатах тослох материал, хоол, хүнс хангалтыг урьдчилан бэлтгэх /нийт аймгууд/
7. Аймаг, сум, багийн төвөөс алслагдсан газар өвөлжиж буй айл, өрх, бага насны хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг гаргах, төрийн үйлчилгээ шуурхай үзүүлэх, зохион байгуулалтаар хангах /нийт аймгууд/
8. Төв суурин газрын иргэд, аж ахуйн нэгжүүдийг эрчим хүч, дулаанаар тасралтгүй хангах нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай нүүрс, түлшний нөөцийг бүрдүүлж, хангалтыг тасралтгүй зохион байгуулах, сэлбэг хэрэгсэл, эд материалын нөөцийг бүрдүүлсэн эсэхэд хяналт тавих /нийт аймгууд/
9. Зам, даваа хаагдсан нөхцөлд шуурхай нээх хүн, хүч, автомашин, механизмын бэлэн байдлыг хангаж, шаардлагатай шатах тослох материалын нөөцийг бүрдүүлэх, /нийт аймгууд/
10. 2025 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 75 хувьд цастай ба өмнөх арав хоногтой харьцуулахад цасан бүрхцийн хэмжээ 12 хувиар, цасны зузаан Увс, Завхан, Булган, Төв, Сэлэнгэ, Дорнод аймгийн нутгаар 6-16 см-ээр нэмэгдсэн байна. Иймд нөхцөл байдлыг бодитоор үнэлж зудын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх,
11. 12 дугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4%-д нэн их, 17%-д их, 33%-д дунд, 25%-д бага зэрэг хүндрэлтэй, 21%-д хүндрэлгүй байхаар байна. Мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увсын ихэнх нутгаар их, Ховд, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Завханы ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын зарим нутгаар дунд болон их, Хөвсгөл, Архангай, Булган, Дундговийн ихэнх нутгаар дунд зэрэг хүндрэлтэй байх төлөвтэй байгаа тул эдгээр аймгууд онцгой анхаарах шаардлагатай.
12. Шаардлагатай тохиолдолд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/185 дугаар тушаалаар баталсан “Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам”-д заасны дагуу авто замыг түр хугацаагаар хаах зохион байгуулалтын арга хэмжээ авах /Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон/
13. Малын шилжилт хөдөлгөөн, малчдын отор нүүдэлд хяналт тавих, харилцан дэмжлэг үзүүлэх чиглэлээр Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах /Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хэнтий/
14. Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоолд заасан өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэх. Тухайлбал, аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлтийг 50-иас доош хувиар бэлтгэсэн дараах аймгууд байна. Үүнд:
-Баян-Өлгий 49.8 хувь,
-Говь-Алтай аймаг 27.1 хувь,
-Дундговь аймаг 48.7 хувь,
-Завхан аймаг 43.8 хувь,
-Өвөрхангай аймаг 44.4 хувь,
- Хөвсгөл аймаг 27.7 хувийн тус тус гүйцэтгэлтэй байна.
15. Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамтай хамтран ажиллаж, шаардлагатай шатахууны тээвэрлэлтийг жигдрүүлж, нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах /Баянхонгор, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий/
МЭДЭЭЛЭЛ: Засгийн газар, Улсын онцгой комиссоос өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох хуваарь гаргаж, бэлтгэл ажлыг хангаж байна.

#онцолсон, #live, #Шадар сайд Х.Ганхуяг, #УОК-ын шуурхай хуралдаан,