Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Жил бүр 370 сая хүүхэд өвчилдөг халдварт саа өвчнийг бүрэн зогсоохын тулд нийт 1.9 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоо дэлхийн улс орны удирдагчид амлалаа. Энэ “Global Polio Eradication Initiative” хэмээх санаачилгыг санхүүжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
Сүүлийн жилүүдэд олон улсын тусламж буурч, АНУ ДЭМБ-аас гарахаар болсноор халдварт саатай тэмцэх санаачилгууд саарч буй. 

Одоо амлаж буй шинэ санхүүжилтээр халдварт саа гарах эрсдэл өндөр бүсүүдэд хяналт, тандалт хийх, вакцинжуулалтыг эрчимжүүлэх юм. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейесусын хэлснээр, энэ дэмжлэг өндөр эрсдэлтэй бүс нутгийн бүх хүүхдэд хүрч, дэлхий даяар гарч буй шинэ халдварын тархалтыг зогсооход чухал үүрэгтэй.

Энэ санхүүжилтийн дийлэнх хэсгийг буюу 1.2 тэрбум ам.долларыг Гэйтсийн сан, 450 саяыг нь “Ротари Интернэшнл” бүрдүүлж байна.

Эх сурвалж: Reuters 

#дэмб, #халдварт саа,