Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газын дайныг дуусгах төлөвлөгөөний хоёр дахь үе шатыг энэ сарын сүүлчээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцэхээ мэдэгдэв.
Нетаньяхугийн онцолсноор, энэ удаад олон улсын хүчний оролцоо, ХАМАС-ын зэвсгийг хураах асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай гэж онцлов. Уг төлөвлөгөөний эхний шатанд Газад дайны гал зогсоогоод хоёр сар болж байгаа ч талууд гэрээг зөрчсөн гэж бие биеэ харилцан буруутгаж буй юм.

Герман Улсын канцлер Фридрих Мерц одоогийн нөхцөлд хоёр дахь үе шатыг даруй хэлэлцэж, арга хэмжээ авах ёстой гэж мэдэгдээд буй. 
Төлөвлөгөөний хоёр дахь үе шатанд Израил Газын зарим хэсгээс татгалзах, Палестины удирдлагыг түр шилжүүлэх, олон улсын цэргийн хүчийг байршуулах, ХАМАС-ын зэвсгийг хураах, сэргээн босголтыг эхлэх зэрэг асуудлыг тусгажээ.

Эх сурвалж: Reuters 

#Газ, #Израил, #Газын энхийн төлөвлөгөө,