Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Израил, Палестины хооронд удаан үргэлжилж буй мөргөлдөөнийг шийдвэрлэх цорын ганц гарц нь Палестины тусгаар улсыг байгуулах гэж католик сүмийн тэргүүн, Ромын Пап XIV Лео мэдэгдлээ. Тэрбээр Туркээс Ливан руу хийж буй айлчлалынхаа үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Израил үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Гэхдээ энэ бол мөргөлдөөнийг шийдэх ганц шийдэл” хэмээсэн байна.
Ватиканы хувьд Палестинтай ч, Израилтай ч найрсаг харилцаатай байхыг эрхэмлэж, зөрчлийг шийдэхэд зуучлахыг эрмэлзэж байгааг тэрбээр мөн онцолсон байна. Урьд өмнө нь гарч байсан мөргөлдөөн, зөрчилд Ватикан илүү төвийг сахисан, болгоомжтой байр сууринаас ханддаг байсан бол энэ удаад XIV Лео Газын дайныг эрс шүүмжилсэн мэдэгдэл хийж байсан юм.
Үүний зэрэгцээ Израил Палестины тусгаар тогтнолыг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр байгаа билээ.
Эх сурвалж: Reuters

#Израил, #Палестин, #Ромын пап,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3555