Зүүн Өмнөд Азийн гурван улсыг дайрсан далайн шуурга,  үүний улмаас орсон хүчтэй аадар бороо, үер, хөрсний гулгалтын улмаас амь үрэгдэгсдийн тоо 600 даваад байна. Үүний зэрэгцээ олон зуун мянган хүн орон гэрээ орхин нүүсэн бол нийт дөрвөн сая хүн байгалийн эдгээр гамшгийн улмаас хохироод буй. 
Тодруулбал, Малаккийн хоолойд үүссэн далайн шуурга Индонез, Тайланд, Малайз гурван улсаар дайрч,  долоо хоногийн турш аадар бороо орсны улмаас гамшиг нүүрлэжээ. Үүний улмаас Индонезэд 435 хүн, Тайландад 170 хүн, Малайзад гурван хүн амиа алдсан байна.

Одоогоор бороо намдаж, үерийн ус татарч эхэлсэн ч зарим бүсэд зам эвдэрч, харилцаа холбоо саатсаны улмаас аврах багийнхан зөвхөн нисдэг тэрэг, завиар тусламж хүргэж байна. 
Үүний зэрэгцээ Бенгалын буланд үүссэн өөр нэг шуурганы улмаас Шри Ланкад 153 хүн амиа алдаж, 191 хүн сураггүй болж, хагас сая гаруй хүн хохироод байгаа юм.

Эх сурвалж: Reuters

#Далайн шуурга, #Зүүн Өмнөд Ази,