Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэвшүүлсэн, Украйны дайныг зогсоох энхийн төлөвлөгөөний чиглэл зөв ч зарим заалтуудыг сайжруулан боловсруулах шаардлагатай хэмээн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдлээ.
Тэрбээр“Энхийн төлөөх санаачилгын хувьд зөв чиглэлд явж байгаа. Гэхдээ уг төлөвлөгөөнд хэлэлцэж, тохиролцож, сайжруулах шаардлагатай олон зүйл бий. Бид энхийг хүсэж байна, гэхдээ бууж өгөхийг хүсэхгүй” гэж онцлов. Түүнчлэн Украины газар нутгийн талаар ямар тохиролцоо хийхээ зөвхөн Киев өөрөө шийдэх ёстой гэж мэдэгдсэн байна.
Украины дайныг зогсоох энхийн төлөвлөгөө Оросын хувьд боломжит хувилбар боловч энэ бүхнийг Украин, Европ хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн үг биш гэж тэрбээр үзэж байна. Талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч Украин армиа бэхжүүлэх нь чухал, үүнд ямар нэгэн хязгаарлалт тавих боломжгүй гэж Макрон дурдсан байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Украйны дайн, #АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, #livetext,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555