Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

“Apple” компани хэрэглэгчтэй харилцах үйл ажиллагаагаа сайжруулах стратегийн хүрээнд зарим ажлын байраа цөөлж, борлуулалтын багаа цомхотгож байна. Тус компани цомхотсон ажилтнуудаа дотоодын шинэ ажлын байранд дахин өрсөлдөх боломжтой гэж мэдэгдсэн байна.

“Bloomberg”-ийн мэдээлж буйгаар, цомхотголд томоохон байгууллага, сургууль, төрийн байгууллагуудтай ажилладаг  менежерүүд багтжээ. Мөн АНУ-ын Батлан хамгаалах яам, Хууль зүйн яам зэрэг агентлагуудтай харьцдаг төрийн байгууллагын борлуулалтын багаас  хамгийн олон ажилтныг цомхотгосон байна.

Сүүлийн долоо хоногуудад “Verizon”, “Synopsys”, IBM зэрэг компаниуд ч ажилтнуудаа цомхотгох шийдвэр гаргаад буй.

Эх сурвалж: Reuters 