Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит 67 дугаар  хуралдаан Төрийн ордонд боллоо.

Хуралдааныг нээж Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлэхдээ “Ардчилсан нам дараалсан, давхар ялалтыг байгуулж үр дүнд нь Монголын ард түмэн ялах сайн цаг ирнэ. Энэ цагийг наашлуулж эх орондоо иргэний, ардчилсан, чинээлэг нийгмийг цоглоохын төлөө хамтдаа түүчээлцгээе” хэмээв.

Хуралдаанаар Улсын дээд шүүхээс буцаан ирүүлсэн Ардчилсан намын Үндсэн дүрмийн зарим заалтыг хуульд нийцүүлсэн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна.

Тодруулбал, Ардчилсан намын Их хурал наймдугаар сарын 31-ний өдөр намын хөтөлбөр болон Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан. Намын батлагдсан хөтөлбөр, дүрмийг бүртгүүлэхээр 384 хуудас материалыг есдүгээр сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. 

Тус дүрмийн шинэчилсэн найруулгыг аравдугаар сарын 17-ны өдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд дүрмийн нийт 1339 заалтаас 12 заалтыг хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзжээ. Уг 12 заалт нь Ардчилсан намын Үндсэн дүрмийн 0.9 хувьтай тэнцэх тул холбогдох өөрчлөлтийг Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж буй.

Ташрамд дурдахад, Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өнгөрөгч онд өөрчлөлт оруулснаар намууд он дуусахаас өмнө буюу 2025 оны 12 дугаар сарын 31-ны дотор намын өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улсын дээд шүүхэд хүргүүлэх үүрэг хүлээсэн юм.

Хурлын үеэр АН-ын ЕНБД Н.Ганибал мэдээлэл өглөө.

Тэрбээр, Ардчилсан нам 2025 оны наймдугаар сарын 31-нд Их хурлаа зохион байгуулж, Үндсэн дүрмээ шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор УДШ-ээс тогтоол гаргасан. Уг тогтоолоор дүрэм дотор 12 заалтад өөрчлөлт оруулах шаардлага байна гэсэн. Манай дүрэм бол нийт 1339 заалттайгаас 0.9 хувийг л ҮБХ-гоороо хуралдаж, УДШ-д хүргүүлэх юм" гэлээ.

#live, #ан, #Н.Ганибал,