Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Испани Улс Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн айлчлалын үеэр Киевийг Оросын довтолгооноос хамгаалахад чиглэсэн 817 сая евро буюу 946 сая ам.долларын тусламж үзүүлэхээ амлав.
Энэ тусламжийн ихэнх хэсэг буюу 300 сая еврог нь батлан хамгаалах тоног төхөөрөмжид зарцуулах юм. НАТО-гийн санаачилгын дагуу АНУ-аас 100 сая еврогийн тоног төхөөрөмж худалдан авах, мөн Украинд эрчим хүч, тээвэр, усны менежментийг хөгжүүлэх хөрөнгө оруулалт хийх 200 сая еврогийн зээлийг энэхүү тусламжийн багцад оруулсан гэж Испанийн Ерөнхий сайд Педро Санчес мэдэгджээ.
Зеленский энэ айлчлалаараа Испанийн “Indra” компанийн радар, дрон илрүүлэх тоног төхөөрөмжийн төв болон батлан хамгаалах бусад үйлдвэрт айлчилсан юм. Тэрбээр тусламжийн хүрээнд Украин улс дэвшилтэт радар, дрон технологи, агаарын хамгаалалтын систем болон сум хэрэглэх боломжтой болно гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3557