“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ШУА-ийн хүрээлэнгүүд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ШУА-ийн хүрээлэнгүүд нэгдлээ.
“Бидний тарих тэрбум мод, таны тарих нэг модноос эхэлнэ” уриан дор өчигдөр буюу аравдугаар сарын 17-нд Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Дамбадаржаа дахь туршилт судалгааны талбайд навчит болон шилмүүст төрлийн 200 гаруй модыг тарьж, суулгажээ.
Тус арга хэмжээнд ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Философийн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэнгийн 90 гаруй эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид, албан хаагчид хамтран оролцсон байна.
.jpg?w=1200)





Хариулах