ҮСХ-ны Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний арван сарын үзүүлэлтүүд танилцууллаа. 

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны 10 дугаар сарын үзүүлэлтүүд

1. Хэрэглэгчийн үнэ

Хэрэглэгчийн бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 10 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар, өмнөх сараас 0.6 хувиар тус тус өссөн байна. 2025 оны 10 дугаар сарын өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 7.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 14.7 хувь, хүнсний бүлгийн үнэ 11.6 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 8.2 хувиар тус тус өссөн байна.

2. Орон сууцны үнэ

Орон сууцны үнийн индекс 10 дугаар сард 1.36 болж, өмнөх оны үеэс 13.7 хувь, өмнөх сараас 1.3 хувиар тус тус өссөн байна.
Орон сууцны насыгшилаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.8 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.7 хувиар тус тус өссөн байна.

3. Төсөв

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 25.0 их наяд төгрөгт болж, өмнөх оны мөн үеэс 634.1 (10.1%) тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 23.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 587.1 (2.5%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.
Нийт зарлага, эргэн төлөлтөд цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний 10 сард 24.9 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржсэн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.

4. Мөнгө зээл

Мөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 10 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 45.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.9 (7.0%) их наяд төгрөгөөр өсөөд төгрөгийн хадгаламж 3.2 (15.4%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

5. Төлбөрийн тэнцэл

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2025 оны эхний 9 сард 1.6 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс алдагдал 128.4 (7.6%) сая ам.доллараар буурсан байна.
Санхүүгийн дансны алдагдал урсгал дансны алдагдлыг бууруулах чиглэлтэй худалдааны дансны алдагдал нь өмнөх оны мөн үеэс 239.4 (10.4%) сая ам.доллараар, анхдагч орлогын дансны алдагдал 334.1 (15.3%) сая ам.доллараар тус тус буурахад голлон нөлөөлсөн байна.

6. Гадаад худалдаа

Монгол Улс 2025 оны эхний 10 сард нийт 177 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 21.6 тэрбум ам.доллар болсон байна.
Үүнээс экспорт 12.2 тэрбум ам.доллар, импорт 9.4 тэрбум ам.доллар болж, гадаад худалдаа 2.8 тэрбум ам.долларын ашигтайгарчээ.

#онцолсон, #ҮСХ, #Монгол Улсын нийгэм, #эдийн засгийн 2025 оны эхний арван сарын үзүүлэлтүүд,