2026 онд боловсролын салбарын төсөв 5.38 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 598.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр батлагдлаа. Үүнээс 4.39 их наяд төгрөгийг урсгал зардалд, 1.1 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад, 117.1 тэрбум төгрөгийг эргэн төлөгдөх зээлд зарцуулахаар тусгажээ. Төсвийн 4.78 их наяд төгрөгийг улсын төсвөөс, 111.4 тэрбумыг зээлээс, 5.5 тэрбумыг үйл ажиллагааны орлогоос бүрдүүлэх юм.
Боловсролын салбарын зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 5.2 хувь, улсын нийт төсвийн зарлагын 16.4 хувийг эзэлж байна. Салбарт 2,429 байгууллага, 93,353 ажилтан ажиллаж, 1.14 сая хүүхэд хамрагдах бөгөөд суралцагчдын тоо өмнөх оноос 24.7 мянгаар өсжээ.
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, сургалтын чанар, хүртээмж, орчны сайжруулалт болон багш, сурагчдад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

#онцолсон, #төсөв, #боловсролын салбарын төсөв,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557