Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй долоон улс буюу G7-гийн Гадаад хэргийн сайд нар Канадад уулзаж, Украйны дайныг зогсоох хэлэлцээг урагшлуулах талаар хэлэлцлээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио уг уулзалтаар Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбихатай уулзаж, нөхцөл байдлбг хэлэлцлээ. Украйнд холын зайн тусгалт пуужингийн хамгаалалтыг бэхжүүлэх, эрчим хүчний салбараа дэмжих шаардлагатай байгааг Сыбиха онцолсон байна.
Гэвч уулзалтын үеэр оролцогчид Карибын тэнгисийн орчимд явуулж буй АНУ-ын цэргийн ажиллагаа олон улсын хуулийг зөрчиж буй, эсэхэд ч санаа зовниж байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын дүнд G7-гийн улсуудын гаргасан хамтарсан мэдэгдэлд “Бид ОХУ-ын эсрэг эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлж, дайныг санхүүжүүлж буй улс болон байгууллагуудад арга хэмжээ авах талаар судалж байна” гэжээ.
Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Кая Каллас “ОХУ үнэнээсээ энхийн хэлэлцээ хийх сонирхолгүй байна гэж АНУ дүгнэсэн. Тиймээс илүү их дарамт үзүүлэх шаардлагатай” гэжээ.
Канадын Гадаад хэргийн сайд Анита Ананд ОХУ-ын дрон үйлдвэрлэл, байгалийн хийн салбар болон “сүүдрийн флот”-д чиглэсэн шинэ хориг арга хэмжээг зарласан байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3557