Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн Төрийн тэргүүн Ахмед аль-Шараатай Цагаан ордонд уулзлаа. Тэрбээр энэ уулзалтын дараа “Сирийг амжилттай, тогтвортой улс болгоход бүх талаар тусална” гэж мэдэгдлээ. Энэ бол Сирийн удирдагч АНУ-д хийсэн анхны төрийн айлчлал бөгөөд олон жилийн дайны дараа тус улс барууны орнуудтай харилцаагаа сэргээх эхлэл гэж шинжээчид үзэж байна.

Ахмед аль-Шараа нь өмнө нь “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой байж, АНУ-ын хоригт орж байсан ч өнгөрсөн жил Башар аль-Асадын дэглэмийг түлхэн унагаж, Сирийн түр Засгийн газрын Ерөнхийлөгчөөр томилогдсон юм.
Уулзалтаар тэд аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэж, Сири Израилтай энхийн хэлэлцээр байгуулах боломжийн талаар онцолжээ.  Мөн АНУ Дамаскт цэргийн бааз байгуулах төлөвлөгөөтэй байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна. 

Шараа уулзалтын дараа “Сири улс олон жилийн дараа шинэ ирээдүй рүү тэмүүлж байна” гэсэн байна. 

Эх сурвалж: Reuters 

#СИри, #Ерөнхийлөгч Дональд Трамп, #Сирийн Төрийн тэргүүн Ахмед аль-Шараа,