Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын боловсруулсан Газын асуудлаарх тогтоолын төсөлд Дэлхийн банк дэмжлэг үзүүлсэн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн уг тогтоолд Газад түр захиргааны байгууллага болох Энхийн зөвлөлийг хоёр жилийн хугацаатай байгуулах санал тусгажээ. Төслийн дагуу уг байгууллага нь Газыг сэргээн босгох, эдийн засгийг сэргээх үйл ажиллагааг зохион байгуулах, хянах бүрэн эрхтэй байх юм.

Дэлхийн банкны ерөнхийлөгч Ажай Банга АНУ-ын НҮБ дахь Элчин сайд Майк Уолцод илгээсэн захидалд “Энхтайвны зөвлөл нь Газын сэргээн босголт, эдийн засгийн арга хэмжээг  олон улсын хамтын нийгэмлэгийн  дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ” гэжээ. Дэлхийн банк, НҮБ болон Европын холбооны хамтарсан тооцоогоор, Газыг сэргээн босгоход 70 тэрбум ам.долларт шаардлагатай. 

Мөн тогтоолын төсөлд Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагуудыг Газыг сэргээн босгоход зориулсан онцгой итгэлцлийн сан байгуулж, хандивлагчдын оролцоотой удирдахыг тусгасан байна. 

АНУ уг тогтоолыг өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд хүргүүлсэн бөгөөд Египет, Катар, Саудын Араб, Турк, Арабын Нэгдсэн Эмират зэрэг орнууд уг санаачилгыг дэмжсэн байна. Одоо НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүнээс хамгийн багадаа ес нь дэмжиж, мөн АНУ, ОХУ, Хятад, Франц, Их Британийн аль нэг нь хориг тавихгүй байж батлагдах юм. 

Эх сурвалж: Reuters 