COVID-19

10.16: 14 хүн нас барж, халдварын 1,643 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Гэрэл зургийг MPA.mn

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.10.16/

Сүүлийн 24 цагт халдварын 1,643 шинэ тохиолдол бүртгэгдэж, 14 хүн нас барлаа. Тохиолдлуудын 832 нь Улаанбаатар хотод, 811 нь орон нутагт батлагдлаа.

Харин 7,118 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарсан бол 18,786 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 3,478 нь хүүхэд, 1,480 нь жирэмсэн эх байна.

Халдвар авсан иргэдийн,

  • 9,372 хүний биеийн байдал хөнгөн,
  • 6,757 хүн нь хүндэвтэр,
  • 2,308 хүн нь хүнд,
  • 349 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 1,454 болсон бол гэрийн ажиглалтад 55,968 хүн байна.

Мөн 2,253,658 хүн вакцины I тунд, 2,135,870 хүн вакцины II тунд, 364,046 хүн III тунд хамрагджээ.

May be an image of map and text

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet