Непалын зүүн хойд хэсгийн Хималайн нуруунд цасан нуранги болж, гадаадын таван уулчин, хоёр балба хөтөч амиа алдсан байна. Одоогоор аврагчид хоёр хүний цогцсыг олоод байгаа бөгөөд үлдсэн тав нь цасанд дарагдсан байж магадгүй аж. Мөн нурангинд өртсөн таван уулчин хөнгөн гэмтэл авчээ. Ослын газарт аврагчид ажиллаж, уулчдын цогцсыг эрж буй ч цаг агаар муу байгаа тул ажиллагаа удааширч байна.

Хууль сахиулагчдын мэдээлж буйгаар, уулчдын баг 6332 метр өндөр Долма Кханг ууланд авирахаар бэлдэж, өөрсдийгөө дасгалжуулах зорилгоор  5630 метр өндөр Ялунг Ри уул руу нуранги болохоос нэг цагийн өмнө авирч эхэлсэн бөгөөд төдөлгүй холбоо тасарчээ. 
Үүний зэрэгцээ Непалын баруун хэсгийн Панбари ууланд авирахаар явсан хоёр итали уулчин сураггүй болоод байна. Энэ жил Хималайн нуруунд үе үе цаг агаар гэнэт муудаж байгаа тул цасан нуранги, шуурганаас сэргийлэхийг уулчдад анхааруулж байна. 

Эх сурвалж: BBC 

#Балба, #уулчин, #Хималайн нуруу,